Data Flow Diagram хэрхэн зурах бэ?
Энэхүү нийтлэл нь хэнд зориулагдсан бэ?
- Программ хангамжийн системтэй болох гэж буй байгууллага, хувь хүн
- Программ хангамж болон мэдээллийн системээр сурч буй оюутан
- Над шиг мэдлэгээ дахин сэргээх хүсэлтэй хүмүүс …
Хэрвээ та дээр дурдсанаас эхний бүлэгт харьяалагдаж байгаа хүмүүс бол надаас мэргэжлийн нэг томьёолол дээр ойлгомжгүй зүйлс гарвал шууд асуугаад яваарай. Энэхүү нийтлэл нь Data Flow Diagram Comprehensive Guide with Examples орчуулсан нийтлэл байгаа хэрвээ би буруу зөрүү орчуулсан байвал хэлээд залруулаад өгөөрэй 😄 👌. Хэдийгээр мэргэжлийн хэллэг их гарах ч гэлээ нэг уншаад дуусвал танд хэрэгтэй зүйлс их байх гэж бодож байна.
Яагаад энэ сэдвээр бичих болсон бэ?
Миний хувьд ажлын байран дээр гараад жил гарам болж байна. Ажлын үүднээс энэхүү сэдвийг дахин сэргээх шаардлагатай болсон ба Дээр нь захиалагч тал маань бас бидний зурсан DFD ийг ойлгож, мэдэж дутуу зүйлс байвал нэмээсээ гэсэн үүднээс бичсэн билээ.
Data Flow Diagram(DFD) бол системтэй холбоотой мэдээллийн урсгалыг уламжлалт байдлаар харуулах аргачлал юм. DFD нь системийн шинжилгээ ба зохиомж хэсэгт өргөн хэрэглэгддэг.
Та бүхэн маань системийн шинжилгээ ба зохиомж гэхээр гайхаж байж магадгүй ч гэлээ ямарваа нэг программ хангамжтай холбоотой төслийг хэрэгжүүлэхэд 7 үе шатаар зайлшгүй явдаг. Эдгээрийн нэг нь Cистемийн шинжилгээ ба зохиомж гэж ойлгож болно. 7 Stages of Software Development Cycle мэдэхгүй хүмүүс нь эндээс илүү судлах боломжтой.
Ойлгомжтой бөгөөд нямбай гаргасан DFD нь системийн шаардлагын тодорхой хувийг дүрслэн харуулдаг.
DFD нь систем дэх өгөгдөлтэй холбоотой хувиралт өөрчлөлтийг илэрхийлэх хийгээд системийн загваруудыг локиг байдлаар зурагладаг. Энэхүү диаграмм нь функц-ууд, өгөгдлийн урсгалын дэлгэрэнгүй задаргаа зураглалууд болон системийн загвартай холбоотой механизмуудыг агуулдаг. DFD үйл ажиллагааны дарааллыг харуулж чаддаггүй үүгээрээ ч энэхүү диаграмм нь процедур болон үйл ажиллагааг харуулах загварчлал биш юм.
DFD доорх шинж чанаруудыг агуулдаг.
- Системийн шинжилгээ ба зохиомжийн үе шатанд шаардлагын шинжилгээг дэмждэг.
- Тодорхой тэмдэглэгээгээр диаграмчилдаг. (Дэлхийн хаана ч энэхүү диаграмм нь ижил утга санааг илэрхийлж чадна.)
- Зорилтот системийн үйл ажиллагаануудын сүлжээг дүрсэлдэг.
- Нэг нь нөгөөгөөсөө хамаарсан болон параллель зан төлөвийг зөвшөөрдөг.
- Үйл ажиллагаануудын задаргааны шаталсан байдлаар дамжуулан аажмаар сайжирдаг.
DFD-ийн түлхүүр ойлголтууд
DFD системийн янз бүрийн төвшиндэх механизмуудын задаргааг болон өгөгдлийн урсгалыг тэмдэглэгээний системээс дамжуулан харуулдаг.
За тэгэхээр доор гарч ирэх хичээлээс өмнө хэд хэдэн диаграмм тэмдэглэгээнүүдийг товчхон танилцуулъя.
External Entity (Гадаад хүчин зүйл)
External Entity нь хүн, систем, дэд систем гэх мэтийг төлөөлж чадна. Энэ нь тодорхой өгөгдөл орох болоод гарах цэг юм. Энэ нь бидний судалж буй системээс гадуурх зүйл юм. ЖН: хүмүүс нь энэхүү төрлийн тэмдэглэгээг даиграмийн хүрээнээс гадуур зурдаг.
Process (Үйл ажиллагаа)
Process гэдэг нь өгөгдлийг авах хийгээд боловсруулах газар бөгөөд бизнесс үйл ажиллагаа эсвэл функц юм. Process нь өгөгдөл хэрхэн боловсруулагдаж байгаагаас хамааран тодорхой төвшин хүртэл задалж болно.
Data Store (Өгөгдлийн агуулах)
Data store нь хэрэгцээтэй тогтвортой өгөгдөл эсвэл үйл ажиллагаанаас(Process) гарсан өгөгдлийн нөөцийг төлөөлдөг. ЖН: Гишүүнчлэлийн форумууд, Database table, Бүртгэх форум гэх мэт байж болно.
Data Flow (Өгөгдлийн урсгал)
Өгөгдлийн урсгал нь суман тэмдэглэгээний үзүүрээр заасан чиглэлээрээ мэдээллийн урсгалыг илтгэдэг. Энэ нь тухайн өгөгдөл эндээс гараад тэнд очлоо гэж заана.
Ялгаатай DFD тэмдэглэгээнүүд
Энд хэд хэдэн төрлийн ялгаатай тэмдэглэгээнүүд байгаа. Доор олон улсын нэршлүүдээр нь харуулав.
- Yourdon and / or De Marco
- Gane & Sarson,
- SSADM(Structured System Analysis and Design Methodology)
- Unified Modeling Language have ways of showing data flows.
Хэрхэн DFD олон орчны төвшинд зурах бэ?
Функцниал задаргаа(Functional Decomposition) гэдэг нь нарийн төвөгтэй үйл ажиллагааг авч тухайн үйл ажиллагаагаа илүү жижиг бөгөөд ойлгомжтой хэсэгт хуваах үйл ажиллагаа юм. Тухай бүр нь доош задалж болно. Ийм байдлаар явсаар хамгийн доод шатандаа хүрэхэд, Систем хөгжүүлэгчид маань тухайн үйл ажиллагаануудыг хэрхэн кодчилох бэ гэдэг талаар бодож чадахаар хэмжээнд очно. Та хамгийн энгийн функцниалууд дээр ажиллаж байгаагаас үүдэн хөгжүүлэгчид маань зорилтот систем дээр ажиллах бололцоог гаргаж өгдөг. Ингэснээр тухайн системийн функцниалуудийн хөгжүүлэлт болоод туршилт хийх нь маш хялбар болж өгдөг.
Бүхий л Diagram ууд нь Visual Paradigm дээр зурагдсан Enterprise, Professional, Standard, Modeler
Орчны төвшиндэх DFD зурах (Context level DFD)
Context level DFD нь тигдүгээр төвшний DFD гэж бас танигдсан байдаг. Энэхүү төрлийн DFD гаргах үед системийг бүхэлд нь нэг үйл ажиллагаа гэж авч үзээд System болоод External Entity хоорондын харилцааг тодорхойлдог.
Үндсэн нийтлэл дээр Visual Paradigm гээд Software ийг ашиглана хэрхэн зурахыг заасан байсан ба бидний хувьд шууд зурагдсан диаграмуудийг тайлбарлаад явъя.
Жишээ системээр Online bookstore системийг сонгов. Энэхүү системийн хувьд доорх байдлаар Context DFD ийг гаргасан байна.
Диагармийн хувьд системийг нэг Process гэж үзнэ External Entity тэй хэрхэн харилцаж байгааг харуулж байна. Customer нь оrder буюу захиалга гэдэг өгөгдөл үүсгэнэ систем-рүү хийж байгаа бол систем нь ordered books гэх өгөгдөл буцааж байна.
Level 1 DFD зурах
Энд дээр дурдсан Online Bookstore(Онлиан Номын худалдаа) нь дээр үндсэн функцүүдийг тодорхойлно.
Одоо дээр дурдсаны дагуу Decompose буюу үйл ажиллагааг задлах үйлдэл хийнэ.
Бидний хувьд Online Bookstore ийг доорх байдлаар задалж болно.
Системийг энгийнээр тайлбарлавал Хэрэглэгч захиалга хийнэ хэрвээ тухайн захиалга Алдаатай байвал хэрэглэгчээс асууж тодруулна анзаарсан бол 2 талруугаа сумтай Data flow байгаа ингээд хэрэглэгч маань зөв болгосон үед буцаад Orders буюу Data store дээр хадгалагдана. Тухайн захиалгыг хэрэглэгчрүү хүргэх гэх энэхүү байдлаар ажиллаж байна.
Process(Үйл ажиллагаа)
- Ship Order → Захиалгыг хүргэх үйл ажиллагаа
- Handle Invalid Order → Алдаатай захиалгыг засах үйл ажиллагаа, Хэрвээ хэрэглэгчийн захиалга зөвшөөрөгдөөгүй бол хэрэглэгч мэдээд өөрийн хэрэгцээгээ буцаана мэдэгдэх хэрэгтэй.
- Receive Order→ Захиалга хүлээн авах үйл ажиллагаа
Data flows (Өгөгдлийн урсгал)-дах өгөгдлүүд
- Ordered books
- Order detail
- Order
- Clarification
- In valid order
- Valid order details
Data Store (Өгөгдлийн агуулах)
- Orders
Үндсэн эх сурвалжийн нийтлэлд хэд хэдэн жишээ байгаа тэрийг бас хараад үзээрэй. За тэгээд цааш бас судалъя гэвэл программ хангамжийн амьдралын цинкл буюу дээр дурдсан 7 үе шатыг судлаад үзээрэй 😄
Хэрэв та хэрэгтэй мэдээллээ олж чадсан гэж үзэж байвал Clap-г харамгүй өгч, Share хийхийг хүсье!
Зохиогч Д.Бат-оргил: Fibo Cloud ☁️ компанид Full-stack хөгжүүлэгчээр ажиллаж байгаа. Cloud технологийн тухай нийтлэл унших сонирхолтой бол доорх 2 сувгийг сонирхоорой.